2012-06-20

Kirilleer Text Editor

Сайн байцгаана уу!
Миний хийсэн Кириллээр багажийг ашиглаж байгаа бүх хүнд баярлалаа. Гэвч энэ багаж нь зөвхөн вэб орчинд ажилладаг, интэрнэтрүү орсон байх ёстой зэрэг сул талуудтай билээ.
Тэгвэл энэ удаа Microsoft-аас гаргасан програмчлалын технологи болох WPF (Windows Presentation Foundation)-ийг сонирхох явцдаа практик ажил болгож хийсэн энэхүү Kirilleer Text Editor маань интэрнэт орохгүйгээр илүү амраар кириллээр бичих боломжийг танд өгнө хэмээн найдаж байна. Мөн тэкстээ бичгийн форматад оруулах, хадгалаад ахиж нээж болдог, Word-руу хуулахад формат алдагдахгүй зэрэг олон давуу талтай юм.




Энэ програм маань Windows-ийн орчинд ажиллах бөгөөд Microsoft .Net Framework 4 суусан байх шаардлагатай.

Update:
2012.06.26 Ctrl+Alt товчлолоор Кирилл, Латиныг хооронд нь сольдог болгов.

Эндээс татаж авна уу!